Шингэн, шулуун үсэнд зориулсан шар айраг, өндөгний маск хэрэглээрэй!
Шим тэжээлээр баялаг шингэн талх буюу шар айргийг хэрэглэвэл шулуун, налчийсан үс хөвсгөр болж өөрчлөгдөнө. 50 мл хольцгүй шар айраг, нэг өндөгтэй хольж байгаад хуурай үсэндээ түрхэж гялгар уутаар боогоод 30 мин дараа угаана.
Төмс, зуун настын холимог маск үсийг өнгө оруулж өтгөн болгоно.
Үс уналтыг багасгаж, ургуулж өтгөрүүлэх үйлчилгээтэй маск.
Нэг төмсийг хальсалж шүүсийг нь шахаад дээр нь хоёр хоолны халбага зуун настын гель, 1 хоолны халбага зөгийн бал, тус бүр 1 ампул А болон Е витамины ампул зэргийг нэмж болно. Эдгээрийг холиод холимогоо хуйхандаа түрхэж массажлаад 2 цагийн турш байлгана.

Өтгөн үстэй болохыг хүсэж байгаа бол өөрөө шампуниа хийгээрэй!
250 мл хүүхдийн шампунь, В витамины ампул тариа, 60 мл халгайн ханд, 60 мл тосон туулгыг холиод том шампунийн саванд хийж хэрэглээрэй. Гэрийн нөхцөлд хийж болох энэ шампунийг туршиж үзэхэд илүүдэхгүй.

Нимбэгний ангижруулагчаар угаагаарай!
Хэрэв үс чинь шингэн, тэгсэн атлаа уг хэсэгтээ бага зэрэг тослог, үзүүр хэсгээрээ хуурай байдаг бол нимбэгний шүүс, усыг тэнцүү хэмжээгээр хольж үсэндээ түрхэж массажлаад 5 мин дараа зайлаарай. Үүнийг шампунь, ангижруулагч хэрэглэснийхээ дараа ч түрхэж болно. Учир нь энэ маск таны үсийг амь оруулах болно.

No comments:
Post a Comment