LIFE IS BEAUTIFUL

ЭРҮҮЛ МЭНД АМЬДРАЛЫГ ТЭТГЭГЧ
ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ АМЬДРАЛЫГ ТЭЖЭЭГЧ

Saturday, March 21, 2015

НАРНААС ҮСЭЭ ХАМГААЛЦГААЯ!

























1. Нарны малгай эсвэл алчуур худалдан ав
Үсээ нарны хэт ягаан туяанаас хамгаалах олон аргаас хамгийн шилдэг бөгөөд энгийн нь түүнийг “далдлах”. Зуны улиралд аль болох нарны малгай өмсөж явах нь хамгийн зөв бөгөөд 100 хувийн хамгаалалт болдог. Түүнээс гадна хувцастайгаа тохируулаад том алчуураар толгойгоо ороогоод явж болно.
2. Зөвхөн үсэнд зориулагдсан бүтээгдэхүүн хэрэглэх
Яг л арьсыг нарнаас хамгаалдаг бүтээгдэхүүн байдаг шиг үсийг хамгаалахад тусгайлан зориулагдсан бүтээгдэхүүнүүд худалдаалагддаг. Тэдгээрийг “UV-Shielding” гэж нэрлэдэг. Хэт ягаан туяаны нөлөөгөөр үсийг өнгөө алдан гандахаас сэргийлэх, чийгшүүлэх, үсний гадаргад хамгаалалтын өнгөн бүрхүүл үүсгэх үйлчилгээтэй. Хэрвээ ийм бүтээгдэхүүн худалдан авах боломжгүй бол үсээ усаар болон хамгаалалтын цацлагаар шүршиж заншаарай.
3.Тайралт хийлгэх
Энэ нь зуны улиралд үсээ тордох бас нэг шилдэг арга. Нарны хурц туяа үсний үзүүр хэсгийг хамгийн түрүүн “онилдог” байна. Зуны саруудад дор хаяж нэг удаа үснийхээ үзүүрт тайралт хийлгэх ёстой гэж мэргэжилтнүүд зөвлөдөг.
4. Үсээ чийгшүүлэх
Усан сан эсвэл далайд орохоосоо өмнө үсээ усаар чийгшүүлэх хэрэгтэй. Яагаад гэвэл усанд сэлэхэд үс чинь 100 хувийн хлоржуулсан усыг шингээж авахад бэлэн байдаг. Ялангуяа тод өнгийн үстэй бүсгүйчүүдийн үс зуны улиралд өнгөө алдан ногоон өнгийн туяатай болох хандлагатай байдаг учраас хлортой уснаас аль болох татгалзаарай.
5. Тослог ихтэй, спирт болон нимбэг агуулсан хүчиллэг бүтээгдэхүүнээс татгалз
Эдгээр нь зуны хурц нарны нөлөөтэй нийлэхээрээ үсийг чинь хамгийн хурдан хугацаанд хуурайшуулж тэжээлийг нь алдагдуулдаг байна. Шууд нарны тусгалын өөдөөс тослог ихтэй үсний бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Шүршигч бодис, тосны агууламж өндөртэй түрхлэг болон гел хэрэглэх нь өндөр температурт тохирохгүй. Харин оронд нь эдгээрийг унтахынхаа өмнө эсвэл гадагш гарахгүй тохиолдолд хэрэглэ.
6. Долоо хоног бүрийн эмчилгээ
Нарны туяа үсэн дэх уургийг чинь багасгах хор нөлөөтэй байдаг. Тиймээс боломжтой бол уураг болон кератин ихээр агуулсан тэжээлийн бүтээгдэхүүнээр долоо хоногийн давтамжтай үсээ сэргээж, эмчилж заншаарай.
7. Үсний гоёоны “зэмсгүүдээ” хязгаарла!
Зуны халуун саруудад индүү, хайч зэргээс татгалзаж байх нь хамгийн зөв алхам. Үс чинь аль хэдийнээ нарны халдлаганд бага багаар өртөж байгаа учраас дээр нь нэмээд гэмтээгээд хэрэггүй. Зайлшгүй хэрэглэх нөхцөлд заавал хамгаалалтын цацлага хэрэглээрэй.

No comments:

Post a Comment