LIFE IS BEAUTIFUL

ЭРҮҮЛ МЭНД АМЬДРАЛЫГ ТЭТГЭГЧ
ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ АМЬДРАЛЫГ ТЭЖЭЭГЧ

Saturday, March 21, 2015

Сайхан арьсаа хэвээр нь хадгалахыг хүсвэл....






















Нүүр, хүзүү, гар бол эмэгтэй хүний хөгшрөлтийг харуулах биеийн хамгийн ил хэсгүүд. Насаа хүртэл дарж хэлэхийг хүсдэг, мөнхийн залуу бодолтой бүсгүйчүүдийн хувьд үрчлээтэй гар, суларсан арьс огтхон ч хүсэх зүйл биш байдаг. Хүсдэггүй зүйлээ өөртөө бий болохоос сэргийлэх, эсвэл жаахан бий болоод эхэлчихсэнийг нь зогсоохын тулд биеийнхээ хэсэг тус бүрийн арчилгаанд анхаарч эхэлцгээе!
Нүүр, хүзүү
Бүх л хөгшрөлтийн эсрэг гоо сайхны зөвлөгөөний хамгийн эхэнд нарнаас хамгаалах тухай бичсэн байдаг. Дор хаяж SPF30-тай бүтээгдэхүүнүүд хэрэглэж, наранд ил байх хугацаагаа хоёр дахин багасга. Учир нь нарны хорт туяа нь арьсны эластинийг гэмтээж, коллаген алдагдахад нөлөөлдөг. Түүний үр дүнд нүүрний ерөнхий төрх бүдгэрч, үрчлээ үүсдэг. Нарны гэрэлт туяаг мэдрэхийг чинь хорих гээгүй юм шүү, зүгээр л нарны шилээ өвөл ч зүүж, нарны хамгаалалттай тосыг нүүр, хүзүү, чихэндээ тогтмол түрхэж байгаарай. Болж өгвөл өглөөний 10-аас оройны 4 хүртэлх нарнаас холуур байгаарай.
26 наснаас дээш гоо сайхны бүтээгдэхүүнүүд дундаас хамгийн их мөнгө, сэтгэл зарцуулах ёстой нь тэжээлийн болон зовхины тос хоёр юм. Өдрөөс өдөрт багасч байгаа, арьсны эдүүдийг холбогч коллагенаа нөхөхийн тулд түүний найрлага бүхий тосыг тогтмол, зөв хэрэглэх хэрэгтэй. Амьд амьтны уургийн 1/3-ыг эзэлдэг коллаген уураг нь бидний биеийн арьс, шөрмөс, яс, үе, нүдний болор, үсний ширхэгт ихээр оршдог юм. 
 20 нас хэлбийх тусам арьсны өөрөө өөрийгөө нөхөн төлжүүлэх процесс нь удааширч, уургийн бодисийн солилцоо алдагдсанаас арьсны уян зөөлөн чанар алдагдан хуурайшиж, сэвх толбо үүсч, үрчийж өнгөө алдан амархан гэмтдэг. Иймээс залуу арьсаа удаан хадгалахыг хүсч байвал коллаген агуулсан гоо сайхны бүтээгдэхүүнийг зайлшгүй хэрэглэх шаардлагатай. Зах зээлд олон төрлийн тийм бүтээгдэхүүн байдаг ч, Моносын “Биоген” иж бүрдлийг санал болгож байна. Энэ тос нь коллагенийг нөхөхийн зэрэгцээ, арьсыг чийгшүүлэн уян хатан байдлыг нь сэргээж, булчинг чангаруулан нөсөө толбыг бүдгэрүүлдэг үйлчилгээтэй.
Тосоо зөв сонгохоос гадна, зөв түрхэхэд ихээхэн анхаарал хандуулах ёстой. Хичнээн сайн тос хэрэглэсэн, нүүрэндээ иллэг хийлгүй түрхвэл гарах үр дүн нь бага байх болно. Массаж нь арьсны цусан эргэлтийг сайжруулснаар, хэрэглэж байгаа бүтээгдэхүүн илүү сайн шингэхийн хажуугаар гэрэлтсэн толигор, үрчлээгүй байхад тусалдаг олон талын ач холбогдолтой юм. Тэжээлийн тосоо хүзүүнээсээ эхэлж, эрүү рүүгээ дээш чиглэлээр түрхэнэ. Дараа нь гадна тийшээ чиглэсэн бага зэрэг тойрог маягаар илсээр хацартаа түрхэнэ. Чамархайн дээрээ бага зэрэг дарж, тойрог маягаар илээд, духаа дундаас нь гадагш чиглэлээр массажилна. Хамар, эрүүгээ мөн адил гараараа бага зэрэг даралт өгөн илээрэй.
Коллагентэй бүтээгдэхүүн хэрэглэхээс гадна арьсандаа нэмэлт тэжээлийг байнга өгч байх шаардлагатай. Үүнд:
- Долоо хоногт 1-2 удаа тэжээлийн тосоор массаж хийх
- Долоо хоногт 2-3 удаа удаа маск тавих /сальфеткан/
Гар
Гарын арьсаа өнгөлөг, залуу байлгах хамгийн энгийн арга нь гарын ариун цэвэр мөн зориулалтын тосыг тогтмол хэрэглэж занших юм. Мөн гарын арьсаа долоо хоногт 1 – 2 удуу гуужуулж байх. Энэ нь чиний арьсны өнгөн гадаргууг шинэчилж, цаана нь нуугдаж байсан арьсыг ил гаргаж өгнө. Овъёос болон далайн давс, элсэн чихрэн скрабуудыг хэрэглээрэй. Толигор, жигд өнгөтэй, зөөлөн болох болно.
Хуурайшиж, чийгшил тэжээлээ алдсан арьс л амархан үрчийж, зүсээ алддаг. Энэ зарчим гарын арьсанд ч мөн адил үйлчилнэ. Гарын арьсыг үрчлээтүүлэхгүй байхын тулд тогтмол чийгшүүлэх хэрэгтэй. Арьсан дээрх чийгшлийг хангалттай хэмжээнд нь барих Усан суурьтай биеийн лосьоныг гарандаа түрхэх нь элбэг. Гэхдээ энэ нь тийм ч сайн сонголт биш юм. Учир нь лосьон түрсэний дараа гарын арьс эхэндээ зөөлөрсөн мэт мэдрэгдэх боловч, найрлаган дах ус нь амархан ууршиж дахин хуурайшуулдаг. Агаар дах чийгийг татаж арьс руу зөөвөрлөдөг глицерин, алфа гидроксийн хүчил зэрэг найрлагууд арьсыг өөрийнхөөс нь гадна нэмэлт чийгээр хангадаг. Өдөр ирэх тусам чийгшил, уян хатан чанараа алдаж байгаа арьсандаа дээрх найрлагыг агуулсан гарын тос хайгаарай. Моносын “Уян” хөшрөлтийн эсрэг гарын тос нь нэмэлт Е витамин болон, глицериний найрлагынхаа тусламжтайгаар гарыг амрааж, чийгшүүлж, нөсөө толбыг зогсоож, мэдээж хангалттай чийгээр хангаж хамгаалдаг юм. Гарын тосыг зөвхөн өнгөн ар хэсэгт нь түрхээд орхидог байсан бол, одооноос эхлэн хуруудын салаа, хумсны хэсэг, алганд иллэг хийх маягаар тосолж байгаарай.

No comments:

Post a Comment