LIFE IS BEAUTIFUL

ЭРҮҮЛ МЭНД АМЬДРАЛЫГ ТЭТГЭГЧ
ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ АМЬДРАЛЫГ ТЭЖЭЭГЧ

Sunday, April 26, 2015

ярилцлага


Имижээ өөрчилнө гэдэг өөртөө зохицсон шинэ төрхийг бүтээнэ гэсэн үг ...
/ярилцлага/

Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Урин дулаан цагаар бүсгүйчүүд маань үсэндээ илүү их анхаарч будалт, тайралт гээд өөрчилж болох загвар бүрээр л янзлуулдаг. Харин үснийхээ эрүүл мэндэд тэр бүр анхаардаггүй. Тиймээс үсний эрүүл мэндийн талаарх бяцхан зөвлөгөөг хүргэхээр Гоёмсог салоны үсчин Энхчимэгтэй ярилцсанаа хүргэе.
Ø  -Сайн байна уу та өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Энхчимэг гэдэг. Мэргэжлээрээ ажиллаад 8 жил болж байна даа.
Ø  -8жил гэдэг багагүй хугацаа. Анх үсчин болж байсан тэр үеийн таны чадвар одоогийн чадвар хоорондын ялгаа мэдээж маш их байгаа байх
-Тэгэлгүй яахав мэргэжлийн хувьд мэдээж үйлчлүүлэгч бүрийн тоогоор миний хувьд туршлага нэмэгддэг. Бас хамгийн онцлог нь гэвэл хүнтэй харьцах мөн хүний сэтгэл зүйтэй харьцах тал дээр маш их мэдлэгтэй болсон. Янз бүрийн л ааш араншинтай хүмүүс үйлчлүүлнэ тэр болгонд 
нь зохицоод сэтгэлд нь хүрсэн үйлчилгээ үзүүлэхийг бодно. Анх үсчин болж байхдаа үйлчлүүлэгчийн сэтгэлд нийцээгүй
засалт хийж загнуулж зандруулах асуудал ганц нэг гарч байсан одоо бол ямар засалт өөрт нь зохих зохихгүй талаар эхлээд сайн ярилцдаг. Зарим хүмүүс нэг хүний үсийг хараад тэгж засуулна гэж дуурайдаг. Өөрийх нь төрхтэй зохицох үгүйг мэддэггүй. Үс засна стилл имижээ өөрчилнө гэдэг чинь өөрөө өөртөө зохицсон шинэ дүр төрхийг бүтээнэ гэсэн үг болохоос нэг хүний үс засалт таалагдлаа гээд түүнийг дуурайх биш шүү дээ.
Ø  - Урин дулаан цаг болохоор хүмүүс үснийхээ өнгө, засалт гээд их анхаардаг гэхдээ эрүүл мэнд арчилгааны тал дээр мэдлэг дутуу санагддаг.
-Тийм шүү ялангуяа охид бүсгүйчүүд маань үсээ их будуулдаг. Салоны будаг өнгөнд сайн оруулдаг ганц хоёр удаа будахад гэмгүй боловч олон будуулахаар үс маш их гэмтдэг.
Ø  -Будуулахаас өөрөөр үсийг өнгөнд оруулах арга байдаг уу?
-Үсний маникур үсийг гэмтээхгүйгээр өөрийхөөр нь гялалзсан сайхан өнгөтэй болгодог төдийгүй үсэнд тэжээл өгч гадны нөлөөнөөс хамгаалдаг. Шар бор гээд өнгийн маникур бас байдаг ч будаг шиг өнгөнд оруулдаггүй болохоор хүмүүс будгийг илүү ихээр сонгохоос өөр аргагүй байдаг л даа.
Ø  -Тэгвэл гэмтсэн үсийг гэрийн нөхцөлд хэрхэн арчлах ёстой байдаг вэ?
-Будаг химинд гэмтсэн үс их хуурай болж салаалж, хатуурдаг, өөрийн гялалзах чадвараа ч алдсан байдаг. Юун түрүүнд тэжээлийн тос хэрэглэх нь зүйтэй долоо хоногт 2-3 удаа үсээ угаасны дараа хуйхандаа түрхэхгүйгээр үсэндээ түрхэж  5-10минут байлгасны дараагаар бүлээн усаар зайлна. Мөн шампуниа зөв сонгох хэрэгтэй өдөр бүр угаагаад байж болохгүй үс илүү их хуурайшдаг.
Ø  -Эрүүл үсийг ч тэгвэл мөн адил өдөр бүр угааж болохгүй байхнээ?
-Хүний үс хэвийн, хуурай, тослог, холимог гэсэн 4 төрөл байдаг. Хамгийн гол нь өөрийн үснийхээ төрлийг зөв тогтоогоод дараа нь тохирсон шампуниа сонгох хэрэгтэй. Өдөр бүр угаах хэрэггүй ч тохирсон бүтээгдэхүүнээ хэрэглээд ойр ойрхон угаавал үс угаах бүрт өнгө ордог.
Ø  -Эмэгтэй хүн бүр үсний хайч, сэнс, индүүг өдөр тутамдаа хэрэглэдэг.  Эдгээр нь жинхэнэ үсний дайснууд шүү дээ. Хэрэглэхгүйгээр үсээ хэлбэрт оруулах өөр арга байдаг уу?
-Үсний хайч, индүүгээр  үс янзалсны дараа хэлбэрээ удаан барьдаг давуу талтай ч үсийг маш ихээр гэмтээдэг. Эдгээрийг мэдээж ор тас хэрэглэхгүй байх аргагүй ч зөв хэрэглэх аргууд байна. Үсний сэнсийг аль болох хүйтнээр үлээлгэж үсийг түргэн хатаах шаардлагагүй бол өөрөөр нь хатааж, индүүг бага градус дээр тохируулж, хайчаар заавал буржийлгахын оронд бигуд хэрэглэж  ч болно.. Өдөр тутамдаа хэрэглэсэн ч өөртөө аль болох хохирол бага авчрах аргыг сонгох хэрэгтэй. Мөн үсийг халуунаас хамгаалах цацлагууд байдаг.
Ø  -Их ажлынхаа хажуугаар цаг гарган ярилцсан таньд баярлалаа. Таны өгсөн зөвлөгөө уншигчдад маань мэдлэг нэмж чадсан байхаа. Цаашдын тань ажилд амжилт хүсье.
-Баярлалаа. Гоё үс гэж  гоё өнгөөр будуулж сүүлийн үеийн засалт хийлгэсэн үс биш эрүүл үс байдаг юм шүү.


С.Буянжаргал




No comments:

Post a Comment