Гоо үзэсгэлэн гэж??? /дурсамж тэмдэглэл/
Өнгөрсөн оны шинэ жилээр найзтайгаа хамтдаа арван жилийхээ сургуулийн шинэ жилийн баярт явахаар боллоо. Нэгдүгээр курст дөнгөж ороод оюутан болсон бид хоёрт сургууль руугаа ахиж орно гэхээр сайхан байлаа. Бас болоогүй бид хоёр тэрүүхэн тэндээ дүүгийх нь ангийн охидын нүүр будах, үс гэзгийг нь янзлах үүрэгтэй байсан юм. Сурагчийн дүрэмт хувцас, үүргэвчтэй цүнхтэй яг л энэ хаалгаар орж гардаг байсан үе жилийн өмнө энд гээгдсэнсэн.нь бичиж, сургуулийн гол ханан дээр ‘’ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ’’ хэмээн цэнхэр улаан саагаар сөөлжлөн бичжээ.
Нөгөө л инээд хөөр цангинуулан гүйлддэг байсан коридороороо бид хоёр явсаар
анги руу ороход модон ширээ сандлаа жилийн хугацаанд ямар их санаснаа өөрсдөө ч
мэдээгүй хэсэг харж зогссон юмдаг. Сайн уу анай гэж нэг охин мэндлэхэд цочих
шахам түүнрүү харахад өө танийг цочоочлоо гээд өөдөөс инээх тэр охин бүх бодлыг
минь замхруулж орхиход за ажилдаа оръё амжихгүй шүү гээд охиуудыг яаруулж бид
хоёр ч эхнээс нь эхлээд л өөрсдийх нь саналыг сонсож нүүрийг нь будаж, үс
гэзгийг нь янзалж эхлэв. ... Би ягаанаар би цэнхэрээр үгүй ээ бор нь дээр юм байна
хэмээн ам амандаа шулагнах охид ээлжээ хүлээн зогсоно. Цаг гарны дараа
охидуудыг будаж дуусаад найзаар маань үсээ янзлуулах охидуудыг ажиглахад нэг
зүйл сэтгэлд хүрсэнгүй. Сэтгэлээсээ хичээж будсан охидууд маань үнэхээр хөөрхөн
харагдаж байсан ч нэг л зүйл дутуу юм шиг санагдаад болдоггүй. Юу нь болохгүй байгаан бол нэмж жаахан будах
ёстой юм болов уу гоёлын будалт юм чинь гэж бодлоо үгүй ээ, үс гэзгэн дээр нь
саа нэмж цацлаа бас л биш. Ингээд бужигнаад байж байтал гаднаас нэг охин яаанаа
хоцрох шахлаа нүүр будах эгч яваагүй биздээ гэсээр орж ирсэн юм. Би ч тэр
охиныг будаж эхлэв. Гэтэл охин, эгчээ крем түрхэхээр нүүрэн дээр юм туураад
байдаг юм аа та миний нүдийг л гоё будаад өг гэлээ. Би ч нүдийг нь тод
будчихвал болох байх гэж бодоод будаж байхдаа ерөөсөө тод хэрэггүй байгаа
зүйлийг нь тодруулаад л хөнгөхөн будчихъя гэж бодлоо. Гэтэл яасан гээч
түрүүнээс хойш охидуудын нүүр будалт яагаад сэтгэлд нийцэхгүй байгаа шалтгаанаа
олсон юм. Өөдөөс нэг тормолзоод л толь руу харж инээмсэглэн өөрийгөө ширтэх тэр
охин үнэхээр хөөрхөн харагдаж байсан юм. Хүүхэд насыг элдэв будаг шунх биш байгалиас
заяасан унаган төрх нь л чимдэг юм билээ. Хүүхэд гэлтгүй эмэгтэй хүн бүр өөрсдийн гэсэн
гоо үзсгэлэнтэй харин түүнийгээ хадгалж үлдэх л чухал байдаг байх.
Ингээд л нилээн хэдэн цагийг зарцуулсан бид хоёрын ажил ч дуусч хүүхдүүд
шинэ жилдээ орсноор тэр өдөр миний амьдралын бас нэгэн дурсамжтай өдөр болон
үлдсэн юм даа.
С.Буянжаргал
С.Буянжаргал
No comments:
Post a Comment