Бяцхан ажилчид/сурвалжлага/
Түм түжигнэж бум бужигнасан их
хотын өнөөгийн нийгмээс сайн муу аль ч зүйлийг өдөр тутмын амьдралдаа
харж болохоор... Гэхдээ бидний харсан
ч хараагүй юм шиг харлаа ч ойшоодоггүй эмгэнэлт хувь тавилангийн эзэд бол яахын
аргагүй гудамжны хүүхдүүд.
Хүчтэйхан шиг салхи салхилахад муухан оёо нь ханз үсэрчихмээр тааруухан цамц, хэзээ
нэг хуруу нь ил гараад гүйх бол гэмээр
элэгдсэн гутал хувцасны тамтаг нөмөрсөн эдгээр хүүхдүүд хирэндээ сайртаж халтарттсан нүүрээ угаах битгий хэл толинд ч харалгүй
явдаг байх. Арга ч үгүй дээ ургах
нарантай уралдаж ажил хийдэг томчуултай
эн зэрэгцэж өөрсдийн ажилдаа яарна.
Өөрсдийн ажил гэдэг нь аягын чинээ ходоодоо хоолгүй байлгахгүй гэсэндээ зовлогоо зулгаадаг ял..
Хоёр нүдээ тас аничихаад эхийн тухай дуу дуулан
зогсох тэд дотроо хэнийг боддог бол?
Хорин кг хүрэхгүй биендээ хоёр том шуудай үүрээд алхахдаа ирээдүйгээ ямраар төсөөлдөг бол? Үеийн хүүхдүүд нь эцэг эхдээ хөтлүүлэн сургуульруугаа яаран
алхахад тэдний бяцхан зүрх яаж эмтэрдэг бол?
Хөөрхий дөө тэд өдөр бүрийн хоол гэхгүй ч хэн нэгэн гараа сунгаж
туслаасай, ядаж л өвлийн хүйтэнд хөлдчихгүй хоргодох орон байраар хангаад
өгөөсэй гэж дотроо хүсдэг л байх. Миний бие ийм амьдралыг туулж яваа хэсэг
хүүхдүүдтэй уулзлаа.
Сайнбаяр хүүгийн ярианаас:
Би уг нь сургуульд сурдаг
байсан гэхдээ гарчихсоон аав байхгүй болохоор ээждээ тусладаг 12хүрчихсэн
болохоор ээждээ туслах ёстой. Гэхдээ
надаа лав юм зараад явах тийм муухай
санагддаггүй ээ би юмаа зарчихаад гэртээ харьдаг харин траншейнд байдаг
хүүхдүүд л хэцүү байдаг байх.
Билгүүн:
Ах маань надад идэх юм авч
өгдөг байсан болохоор би ахыгаа зүгээр л
дагаад явдаг байсан харин одоо дуу дуулж өөрөө мөнгө олох хэрэгтэй том
болж байгаа болохоор. Хүмүүс нээх их мөнгө өгдөггүй хаяа ер нь эмэгтэй хүмүүс л
мөнгө өгдөг дэлгүүрийн урд суудаг болохоор зарим хүмүүс хайрцгийг маань
өшиглөчихөөд л яваад өгдөг.
Худалдагч Надмид:
Би энд өглөө яаран ирдэг түцээ
онгойлгож наймаа хийн амьдарлаа залгуулах
гэж л тэр шүү дээ надаас дутахгүй наад бор хүү чинь бас энд ирээд л суучихдаг.
Би өөрөө хол илүү гарахааргүй амьдралтай ч өөрийн хүүхэдтэйгээ зүйрлүүлээд
бодохоор арай л хатуу санагддаг. Намрын
сэрүү өвлийн жавартайд дотор ингээд суух надад хүнд байдагийм чинь энэ жаахан
амьтанд бүр л хэцүү байдаг байх мөн ч их тэвчээр шүү . Монголын үрс маш олон болтугайгаас эхлээд олон сайхан зүйл ярьдаг эрхмүүд эдгээр
хүүхдүүдийг үнэндээ харж байсан болов уу даа? Үнэтэй машинд сууж ард урдаасаа амьсгалах
агааргүй болтлоо хамгаалуулж явдаг болохоор анзаардаггүй ч байж магадгүй л юм.
С.Буянжаргал
С.Буянжаргал
No comments:
Post a Comment