“Батдорж сан”-гийн нэрэмжит
шагналтнууд тодорлоо
/мэдээ/
М.Батдорж сангаас жил бүр сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудын
дунд уламжлал болон зохиогдож ирсэн эсээ бичлэгийн уралдаан энэ сарын 3-нд буюу
дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр шагналын эздээ тодрууллаа.
Уралдаанд сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй 90 гаруй оюутны 112 эсээ
бичлэг ирснээс “Утга зохиол, Нийгмийн ажилтны
дээд сургууль”-ийн сэтгүүлчийн 2-р курсын
оюутан О.Ренчинмядаг “Би бол аз жаргал” эссэгээрээ тэргүүн байр эзэлж 2015-2016
оны хичээлийн жилийн сургалтын төлбөрөө Сэтгүүлч М.Батдорж сангаар даалгах
шагнал гардан авсан бол МУИС-ийн Сэтгүүл зүйн 3-р курсын оюутан О.Сонинбаяр “Үг
хэлэх талбар” Их монгол дээд сургуулийн
Сэтгүүл зүйн 2-р курсын оюутан Х.Болортуяа “Арван естэй бүсгүйн сэтгэгдэл” СУИС-ийн РТМУС-ийн Сэтгүүлчийн 2-р курсын оюутан
Г.Бадам “Өсөлт” Хэвлэлийн хүрээлэнгийн
дэргэдэх Сэтгүүлч дээд сургуулийн 3-р курсын оюутан Т.Ариунбаяр “Өнөөдрийн зөв
гэсэн үйлдэл маргаашийн харуусал” Отгонтэнгэр
их сургуулийн Сэтгүүл зүйн 3-р курсын оюутан Э.Үүрцайх “Автобусанд төрсөн
бодол” СУИС-ийн РТМУС-ийн Сэтгүүлчийн
2-р курсын оюутан Т.Жанна “Юу хүснэ, нүд түүнийг л харна” эссэ бичлэгээрээ тус
тус байр эзэллээ. Тэмцээнийг сонин, телевизэд олон жил ажилласан мэргэжлийн
сэтгүүлчид шүүн шилдэг эсээ бичлэлийг тодруулсан байна.
Сэтгүүлч М.Батдорж сан” сан нь Монголын сэтгүүл зүйг хөгжүүлэх, сэтгүүл
зүйн чиглэлээр суралцаж буй оюутан залуусыг дэмжих зорилгоор 2014 оны 03 сарын 06-ны өдөр
албан ёсоор нээгдсэн бөгөөд сэтгүүл зүйн салбарт суралцаж буй оюутан залуус
сангаас зохион явуулж байгаа бичлэгийн уралдаанд нээлттэй, өргөн цар хүрээтэй
оролцохын зэрэгцээ уралдаанд түрүүлсэн оюутан сангаар дамжуулж сургалтын
тэтгэлэгт хамрагдах боломжой байдаг давуу талтай.
С.Буянжаргал
No comments:
Post a Comment