Завгүй амралт/фото сурвалжлага/
Хүн хөгширч үхдэггүй, хөшиж
үхдэг гэдэг дээ. Эрүүл чийрэг, эрч хүчтэй амьдрал яахын аргагүй спорттой
холбоотой. Манай оронд ямар нэг спортын төрлөөр ажил амьдралынхаа хажуугаар хичээллэх
боломж орчин нөхцөл, амьдралын хэв
маягаас шалтгаалаад иргэдэд тэр бүр олдоод байдаггүй нь харамсалтай.
Хотын
хаа сайгүй снүүкер, пүүл бильярд гэсэн хаяг лоозонтой тоглоомын газрууд байх ч нүх шиг харанхуй хүн ороод алжаалаа тайлж, биеийн
чилээгээ гаргах нь бүү хэл улам эрүүл мэндээрээ хохироод гарах шахуу наад захын
орчин, ариун цэврийн шаардлага хангаагүй бильярд клубууд дийлэнхийг нь эзэлнэ. Хаа
нэг тохитой газар таарах нь жирийн өртөг төлөөд тоглох боломжгүй тэнгэрт хадсан
үнэтэй байдаг болохоор хүн бүр цагийн мөнгийг нь төлөөд тоглох боломжгүй
байдаг.
Харин бидний мэдэх 3,4 хороолол хуучнаар москва рестораны архан талд SHINE бильярд клуб гэсэн хаягтай саарал 3 давхар байшин. Гаднаасаа
бусдын анхаарлыг татахаар онц гойд зүйлгүй бусад л бильярдын газруудын адил харагдах
боловч дотроо тохь тухтай орчинтой үнийн хувьд ч боломжийн хамгийн чухал нь энд
долоо хоног бүрийн ням гаригт бильярд сонирхогч хэн бүхэн оролцох боломжтой
нээлтэй тэмцээн зохиогддогоороо онцлогтой.
Тус клуб нь энэ жил 15жилийн
ойгоо тохиолдуулан мэргэжлийн тамирчид болоод сонирхогч хүмүүсийг оролцуулж холимог
хос төрлөөр 40 тамирчны дунд өнгөрсөн ням гарагт тэмцээн зохиолоо. Тэмцээн өглөөний
11 цагаас үдшийн 20 цаг хүртэл багийн эв нэгдэл мөн өрсөлдөөнийг гаргасан ширүүхэн
болсон юм. Эцэст нь Metro pool бильярд клубын залуу тамирид Ш.Энхцэцэг С.Мянганбаяр түрүүлж 2-р байранл Эфэс клубын тамирчид Б.Нарантуяа И.Гантулга нар орж 3-р байрыг А.Тэмүүжин Б.Цэнд-Аюуш нар эзэлсэн юм.
Тэмцээнд оролцогчид амралтын өдрөө алжаалаа тайлж, эрүүл мэнддээ анхаарч, зөв боловсон чөлөөт цагаа өнгөрөөх боломж олгодог клубынхээ нэрэмжит тэмцээн бүрийг алгасалгүй оролцож цаашдаа бильярдын спортыг илүү хөгжүүлэхийн тулд эмэгтэй бильярдчидийн холбоог байгуулж үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа нь сайшаалтай байсан юм.
тэмцээн төрийн дуулал эгшилснээр нээлтээ хийв